ХӨВСГӨЛИЙН БӨХЧҮҮД “ЦЭЦЭГТ НУГА”-Д БЭЛТГЭЛДЭЭ ГАРЧЭЭ
2018-07-06 18:12:59, 950
Хөвсгөл аймгийн бөхчүүд Монгол Улсын харцага Г.Элбэгийн удирдлага дор үндэсний их баяр наадмын бэлтгэлдээ Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хүй мандлын дэнж “Цэцэгт нуга” гэдэг газар гарчээ. Гурван аваргын өлгий болсон хоймор нутгийнхаа  бөхчүүдийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан эргэн очиж Хүй мандлын орой дээр гарч хамтдаа их амжилтыг дуудан уухайлсан байна.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан бөхчүүддээ хандан хэлсэн үгэндээ “Бөхчүүд минь ёс, жудагтай, үнэнч шударга, Монгол түмнээ ямагт хүндэлж, төрийн сүлдээ дээдэлж явахад нутгийн уул ус ивээж, түмэн олны хүлээлт биелж бид өнгөрсөн жил одтой сайхан наадсан. Энэ жил Улсын цолоо ахиулах, батлах олон бөх бий. Мөн цолны босго давчих залуу аймгийн арслан, заануудын бэлтгэл сайн байна” гээд амжилт хүсчээ.
 


ХӨВСГӨЛИЙН БӨХЧҮҮД “ЦЭЦЭГТ НУГА”-Д БЭЛТГЭЛДЭЭ ГАРЧЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0