Хөвсгөл аймагт шатахууны үнэ өчигдөрөөс эхлэн нэмэгдэж эхэллээ. Шатахуун түгээдэг компаниуд харилцан адилгүй үнээ нэмж байна. Тухайлбал Петровис компани шатахуунаа 70-90 төгрөгөөр нэмжээ. АИ-92, А-80 тус бүр 70 төгрөгөөр, Дизель түлш 90 төгрөгөөр нэмэгдэж АИ-92 1920, А-80 1740, ДТ-2170 төгрөгөөр борлуулагдаж байна. Бензин шатахууны үнэ яагаад нэмэгдэж буй талаар шатахуун түгээх станцуудаас тодруулахад хотод нэмэгдсэн учраас орон нутагт нэмэгдэж байна гэсэн хариултыг өгч байлаа.
Б.Гантуяа
Хөвсгөлд бензин шатахууны үнэ 70-90 төгрөгөөр нэмэгдлээ |
|
Сэтгэгдэл бичих