Хадлан тэжээл бэлтгэл 54,1 хувьтай байна
2020-09-22 12:42:00, 592

Хөвсгөл аймгийн хэмжээнд малчид иргэдийн хүчээр 202624 тн байгалийн хадлан, 13508 тн давс, хужир шүү, 366 тн гар тэжээл бэлтгэхээс 109521 тн байгалийн хадлан, 4049 тн давс,хужир шүү, 109,3 тн гар тэжээл, 40 тн ногоон тэжээл бэлтгэж хадлан тэжээл бэлтгэл 54,1 хувьтай байна.

Монгол Улсын Засгийн газрын энэ оны 19-р тогтоолоор аймгийн нөөцөд 800 тн өвс, 200 тн тэжээл бэлтгэх албан даалгаврын хүрээнд 165 тн өвс бэлтгэж тогтоолын биелэлт 70 хувьтай байна. Өвөлжилтийн ажлыг эрчимжүүлэх аймгийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийн биелэлт 58 хувьтай байгаа ажээ.

Б.Ганаа



Хадлан тэжээл бэлтгэл 54,1 хувьтай байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0