Аялал жуулчлалын улирал ирсэнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөвсгөл нуурт завьтай эргүүлийг тогтмол хийж байна. Урин дулааны цагт Хөвсгөл нуурыг зорих гадаад, дотоодын жуулчид жилээс жилд нэмэгдэж байгаа боловч анхаарал болгоомжгүйн улмаас усанд унах, осолдох эрсдэл гарсаар байгаа билээ. Өнөөдрийн байдлаар ОБГ-ын аврагч усчин Ч.Сүрэнхүү, аврагч дэд ахлагч н.Баатарчулуун нар нуурт аялж байгаа иргэдэд зөв зохистой аялах мэдээлэл, зөвлөгөө өгч эргүүл хяналтыг тогтмол хийж байна. Эргүүл, хяналтыг Сүхбаатар онгоцыг зогстол буюу 8 сарын 25 хүртэл хийх ажээ.
Тус аймагт өнгөрсөн онд гадаадын 11500, дотоодын 61256 нийт 72756 жуулчин ирсэн байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад гадаадын жуулчдын тоо 500 орчмоор буурсан бол дотоодын жуулчдын тоо 25 мянга гаруйгаар нэмэгдсэн ажээ.
ОНЦГОЙГИЙН АЛБА ХААГЧИД ХӨВСГӨЛ НУУРТ ТОГТМОЛ ЭРГҮҮЛ ХИЙЖ БАЙНА |
|
Сэтгэгдэл бичих