Өнгөрсөн шөнө Улаанбаатарын цагаар шөнийн 02 цаг 04 минут 57 секундэд ОХУ-н Слюденка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайд Байгаль нуурын орчимд 5,8 магнитуд, 02 цаг 19 минут 55 секундэд 5,1 магнитуд газар хөдлөлт болсон байна. Энэ үеийн чичирхийлэл Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Улаанбаатар хотын иргэдэд мэдрэгдсэн байна. Одоогоор дээрх аймгуудад хэдэн балл мэдрэгдсэнийг мэргэжлийн байгууллагууд судалж байна. Хөвсгөл аймгийн иргэдийн албан бус аман мэдээллээр Мөрөн, Тосонцэнгэл, Их-Уул зэрэг сумуудад 3 балл орчим мэдрэгдсэн гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Албан ёсны судалгааны дараа мэдээллийг нарийвчлан өгөх боломжтой гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөлт бүртгэх Хатгал салбарын Эрдэм шинжилгээний туслах ажилтан Б.Жамъяанжав мэдээллээ.
Б.Гантуяа
Байгаль нуурын орчимд болсон газар хөдлөлт Хөвсгөл аймагт мэдрэгдлээ |
Сэтгэгдэл бичих