Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас бүх сумдын Засаг дарга нарт шүлхийн өвчлөл, халдварлалт нэмэгдэх хандлагатай байгаа Архангай аймгийн чиглэлд аль болох зорчихгүй байх сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэлээ. Сэрэмжлүүлэгт “Хөвсгөл аймагтай хил залгаа Архангай аймгийн Өгийнуур, Хотонт, Хашаат, Төвшрүүлэх Батцэнгэл, Цэнхэр зэрэг сумдад малын гоц халдварт шүлхий өвчний тохиолдол хонь, ямаанд бүртгэгдэж хорио цээрийн дэглэмтэй байгаа бөгөөд уг өвчний вирүс дамжиж болзошгүйг анхааруулжээ. Мөн Архангай аймгийн дээрх сумдын чиглэлд альболох зорчихгүй байх, малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, аялал зугаалга, баяр наадам, хурдан морины уралдаанд оролцохгүй байх, үржлийн малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөлөө. Түүнчлэн аялал зугаалга, рашаан сувилалд амрагчид болон бусад ажлаар явж буй иргэд тайван бус нутагт зогсолт хийхгүй өнгөрч эрүүл бүс нутгаа хамгаалахын төлөө хамтран ажиллах”-ыг уриалжээ.
Б.Гантуяа
АРХАНГАЙ АЙМГИЙН ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ |
|
Сэтгэгдэл бичих