Мөрөн сумын нийтийн тээврийн үйлчилгээнд 5 автобус үнэгүй үйлчилж байна.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үнэгүй үйлчилж байгаа юм. Үнэгүй үйлчилж буй автобусны зардлыг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас гаргаж байгаа бөгөөд энэ оныг дуустал үйлчлэх гэнэ. Мөрөн сумын хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 13 автобус нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байгаа ажээ.
Б.Туяа
Мөрөн суманд 5 автобус үнэгүй үйлчилж байна |
Сэтгэгдэл бичих