Хяналтад авсан иргэдийн биеийн байдал өөрчлөлтгүй хэвийн байна
2020-09-06 14:03:11, 1628

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын даргын  шийдвэрээр Цагаан-Уул суманд  шуурхай ажлын баг 3 дахь өдрөө ажиллаж байна.

Тарваган тахал өвчнөөр өвчилсөн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Б-ийн   ирсэн айлын нөхөр Цагаан-Уул сумын иргэн Б-г 3 хүүхдийнх нь хамт сумын төвд,  эхнэрийг Агар багт гэрт нь тусгаарласан байна. Өнөөдрийн байдлаар дээрх иргэдэд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй биеийн байдал хэвийн байгаа гэнэ. 

 Мөн Агар баг явах замд болон тухайн айлын гадаа мэргэжлийн байгууллагын алба хаагчид оролцсон 24 цагийн хяналт тогтмол ажиллаж ариутгал халваргүйтгэлийг хийж иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллээр ханган ажиллаж байна. Цагаан-Уул сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа маргааш хэвийн үргэлжилнэ гэдгийг тус суманд ажиллаж  байгаа шуурхай багаас  мэдээллээ. 

 

Б.Ганаа 


Хяналтад авсан иргэдийн биеийн байдал өөрчлөлтгүй хэвийн байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0