Хансүр Жадо Ринбүчи Данзанжунай Хөвсгөлчүүдэд 2 өдрийн турш лүн хийгээд авшиг хүртээлээ
2020-09-04 18:58:58, 452

Дээрхийн гэгээнтэн 14-р далай багшийн дэргэдэх Намжил дацангийн Хансүр Жадо Ринбүчи Данзанжунай  Хөвсгөл аймагт  морилж  сүсэгтэн олонд  Янсан Ядамын авшиг/ван/, Жамсрангийн даган соёрхол/жэнан/, Гомбо, Чойжоо, Лхамын даган соёрхол зэрэг номыг 2 өдрийн турш айлдлаа. Хурал номонд Хөвсгөл, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотын лам хуврагууд, Наро Банчэн гэгээн, Есдүгээр ноён хутагт нар морилон ирсэн байна.  Тус номын үйл ажиллагаа нь Мөрөнгийн хүрээ байгуулагдсаны 255 жил, Гандандаржайлин хийд үүсгэн байгуулагдсаны 211 жил, тус хийд дахин сэргээсний 30-н жилийн ой тохиож байгаагаараа онцлог ажээ.

Б.Ганаа



Хансүр Жадо Ринбүчи Данзанжунай Хөвсгөлчүүдэд 2 өдрийн турш лүн хийгээд авшиг хүртээлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0