Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн Б суга цээжээр хөндүүрлэнэ гэсэн зовууртайгаар эмнэлэгт хандаж тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан тус суманд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байна. Тэрбээр наймдугаар сарын 26-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агарын гол гэдэг газар иргэн Б-ийнд машинаа зарахаар ирсэн бөгөөд маргааш нь тарвага өвчиж чанаж идсэн байна. Ийнхүү Цагаан-Уул сумын голомттой газраас тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарсан учир Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж Цагаан-Уул сумруу шуурхай ажлын хэсэг гаргалаа. Аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд Цагаан-Уул Засаг даргатай холбогдож тус сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйтгэл хийх, сумын Онцгой комиссыг яаралтай хуралдуулж, тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллах үүргийг Онцгой комиссын гишүүдэд өглөө. Шуурхай ажлын хэсэгт Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Зооноз зэрэг мэргэжлийн байгууллагынхан багтсан байна.
Б.Гантуяа
Цагаан-Уул сумруу шуурхай ажлын хэсэг гарлаа |
Сэтгэгдэл бичих