Хөвсгөл Дулааны станцын хоёр зууханд утааны хийг бууруулах фильтр буюу уутат шүүлтүүрийг өнгөрсөн 7 сард суурилуулж дууссан. Туршилт тохируулгын ажлыг энэ сарын нэгнээс эхлэн 72 цагийн турш амжилттай хийж дууслаа. Тус төхөөрөмжийг суурилуулах ажлыг БНХАУ-ын Кан Мэй Хуан Бао ХХК гүйцэтгэсэн бөгөөд туршилтын үеэр утаа шүүгч агаарын бохирдлыг 90 гаруй хувь бууруулж байна” гэдгийг Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ийн захирал Д.Цанлигрэнчин хэлж байлаа. Тус фильтр нь механик болон автомат удирдлагатайгаар ашиглаж болох бөгөөд компьютерээр тоон үзүүлэлт алдааг нь хянах бүрэн боломжтой шүүлтүүрийн уутны материал нь 250 градуст тэсвэртэй гэнэ.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутгийн томоохон хот суурингуудад агаар орчныг бохирдуулагч эх үүсвэрийн судалгааг хийсэн байна. Энэ үеэр түлш болон нүүрсээр галладаг Дулааны станцуудын зуух бага оврын нам даралтын зуухнаас ялангуяа өвлийн улиралд ялгарч байгаа хүхэрлэг хүчиллэг хий азотын давхар исэл, хүн амын амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон учраас хорт бодисыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ажээ. Хөвсгөл Дулааны станц ТӨХК нь гурван зуух галладаг бөгөөд эхний ээлжид хоёр зуух фильтртэй болсноор утаа тортог өмнөх жилээс 90-95 хувь буурч орон нутгийн иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, агаарын бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэг буурах зэрэг олон ач холбогдолтой ажээ.
Б.Гантуяа
Хөвсгөл Дулааны станцад суурилуулсан утаа шүүгч агаарын бохирдлыг 90 гаруй хувь бууруулж байна |
Сэтгэгдэл бичих