Хөвсгөл Дулааны станцын 2 зууханд шүүлтүүр суурилуулав
2020-07-28 23:04:01, 1263

 Хөвсгөл Дулааны станцын хоёр зууханд утааны хийг бууруулах фильтр буюу уутат шүүлтүүрийг суурилуулж дууссан бөгөөд ирэх 9 сард туршилтыг хийх юм байна. БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр Хөвсгөл Дулааны  станц ТӨХК-ийн 1.2-р зууханд утаа тортог бууруулах төхөөрөмж суурилуулах ажлыг хийж дууссан байна.Хөвсгөл Дулааны  станц ТӨХК нь гурван зуух галладаг бөгөөд эхний ээлжид хоёр зуух фильтртэй болсноор утаа тортог өмнөх жилээс 80 орчим хувь буурах боломжтой гэж үзэж байгаа юм.Тус фильтр нь механик болон автомат удирдлагатайгаар ашиглаж болох бөгөөд компьютерээр тоон үзүүлэлт алдааг нь хянах бүрэн боломжтой шүүлтүүрийн уутны материал нь 250 градуст тэсвэртэй гэнэ.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутгийн томоохон хот суурингуудад агаар орчныг бохирдуулагч эх үүсвэрийн  судалгааг хийсэн байна.

Энэ үеэр   түлш болон нүүрсээр галладаг Дулааны станцуудын зуух бага оврын нам даралтын зуухнаас ялангуяа өвлийн улиралд ялгарч байгаа хүхэрлэг хүчиллэг хий азотын давхар исэл, хүн амын амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон учраас хорт бодисыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ажээ.

 

Б.Гантуяа 



Хөвсгөл Дулааны станцын 2 зууханд шүүлтүүр суурилуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0