Үерийн шуудуу татан шороон далан байгууллаа
2020-07-16 15:14:33, 631

 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх, Эрчим багт  энэ сарын 13-ний өдөр орсон  дуу цахилгаантай ширүүн бороо орсны улмаас аймгийн төвийн үерийн ус зайлуулах далан сэтэрч айл өрхүүд усанд автсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн  Хөвсгөл-АЗЗА компани, Хот тохижилт үйлчилгээний төв зэрэг байгууллагууд хамтран  авто замын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, 2 км урттай түр зам, 4 метр өргөн, 3 метр өндөр, 50 метр урттай шороон далан шинээр байгуулж Нисэхийн гүүрнээс  Дэлгэрмөрөн гол хүртэл 70 метр үерийн шуудуу татсан байна. Энэ үеэр Нисэх багт 6 гэр, 5 байшин, Эрчим багт 8 гэр, 4 байшин усанд автсан, Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай авто замын байгууламжид эвдрэл үүссэн ажээ.

Б.Ганаа



Үерийн шуудуу татан шороон далан байгууллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0