ХАР МОРЬТ САХИУСНЫ ИХ ТАХИЛГАД ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮЧИ БАГШ ОРОЛЦОНО
2018-06-29 18:12:20, 925
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд Ахай бэйсийн хошууны нандин шүтээн Хар морьт сахиусны их тахилгын арга хэмжээг ирэх сарын 3,4-ний өдрүүдэд зохион байгуулна. Тус арга хэмжээнд Буддын шашины Гэлүгвийн ёсны гурван тэргүүн ламын нэг Жанзэ Цорж Госог Ринбүчи багш Энэтхэг улсаас морилон ирж оролцох гэнэ.
 
Энэ үеэр Хар морьт сахиусанд равнай буюу Бат-Оршил, Мандал өргөх бөгөөд Хар морьт сахиусны дуганын шав тавих ёслол болно. Энэхүү сахиусыг 200 гаруй жилийн өмнө Төвдөөс залж авчирсан түүхийн үнэт өв бөгөөд нутгийн зон олны заяа буяныг дааж ирсэн нандин шүтээн юм. Их шүтээнийг 1932 онд Их-Уул сумын Асгатын  хүрээ түр хаагдах үед нутийн иргэд, лам нар хамгаалан авч гарсан бөгөөд 1938 онд бүрэн устах үед ч авч үлдэж чадсан ажээ. 
Б.Гантуяа


ХАР МОРЬТ САХИУСНЫ ИХ ТАХИЛГАД ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮЧИ БАГШ ОРОЛЦОНО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0