Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Хэрүүлчийн-Ар” гэдэг тус сумын харъяат 25 настай иргэн Б өчигдөр 18 цагийн орчим Хогорогын голд осолджээ.
Осол болсон газар нь сумын төвөөс баруун хойд зүгт 60 километрт, аймгийн төвөөс хойд зүгт 335 километр орчим зайтай юм.
Тэрээр хонио хяргаж байгаад халууцахдаа дүүтэйгээ хоёулаа голд сэрүүцэхээр иржээ. Иргэн Б голд сэлэхээр ороод гарч ирээгүй байна. Түүний цогцсыг эрэн хайлгахаар аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгч эрэн хайх, аврах салбарын 4 албан хаагч 1 автомашинтай өглөөний 4 цагт Ренчинлхүмбэ сумын чиглэлд явсан байна. Гэвч нутгийн иргэд өөрсдийн хүчээр цогцсыг олж голоос гаргасан учраас Онцгойгийн албан хаагчдыг Улаан-Уул сумаас буцаасан ажээ.
Б.Гантуяа
СЭРҮҮЦЭХ ГЭЖ УСАНД ОРООД ОСОЛДЖЭЭ |
|
Сэтгэгдэл бичих