МАЛЧДЫН БҮЛЭГТ ЦАГААН ИДЭЭ БОЛОВСРУУЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ТУСЛАМЖ БОЛГОН ӨГЧЭЭ
2018-06-29 14:52:46, 1419
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс малчдын бүлгүүдээ дэмжин 4 малчдын бүлэгт цагаан идээ боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмж олголоо.
Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын ойролцоох 5 сумын малчин иргэдэд зориулсан сургалт мэдээллийг өгч малчин өрхүүдийг зах зээлд орлого олох боломжийг олгох зорилтын хүрээнд малчдын 4 бүлэгт тус бүр 1 сая 400 гаруй төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар олгожээ. Малчид сүүний машин, сав суулга, ааруулын хэв зэрэг шаардагдах тоног төхөөрөмжтэй болсноор сүү цагаан идээгээ боловсруулах зах зээлд нийлүүлж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа ажээ.
 
Б.Гантуяа 


МАЛЧДЫН БҮЛЭГТ ЦАГААН ИДЭЭ БОЛОВСРУУЛАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ТУСЛАМЖ БОЛГОН ӨГЧЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0