СУМ БҮРТ ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГЧ БЭЛТГЭЖ БАЙНА
2018-06-27 17:48:48, 567
Хөвсгөл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Аз жаргалтай гэр бүл" залуу гэр бүлийн аймгийн 4-р зөвлөлгөөнийг бүх сумдыг 5 бүс болгон хуваан бүсчлэн зохион байгуулж байна.
"Хамгаалагдсан хүүхэд аз жаргалтай гэр бүл" дэд хөтөлбөрийн хүрээнд зөвлөлгөөнөөр дамжуулан гэр бүлийн экологийн болон эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх, гэр бүлээрээ хөдөлмөр эрхэлж баялаг бүтээх боломжийг бий болгох сумбүрт гэрээр айлчагч гэр бүлийн зөвлөгчийг бэлтгэж байгаагаараа онцлог гэнэ. Мөн гэр бүлийн хөгжлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, 1500 өрхөөс судалгаа авч, тулгамдсан асуудлыг нь тодруулах замаар гэр бүлийг дэмжих үйлчилгээний нэр төрлийг тодорхойлох аж.
Энэхүү арга хэмжээнд аймаг орон нутгийн удирдлагууд болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, мэргэжилтэн Л.Бадамцэцэг нар оролцож, гэр бүлд чиглэсэн төрийн бодлого, үйл ажиллагаа, өрхөд чиглэсэн үйлчилгээний аргачлал, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч байгаа ажээ.
 


СУМ БҮРТ ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГЧ БЭЛТГЭЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0