Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 13818 га-д үр тариа, 73,7 га-д төмс, 51,3 га-д хүнсний ногоо тус тус тариалж үр тарианы тариалалт 90 гаруй хувьтай, төмс хүнсний ногооны тариалалт 31,2 хувьтай байна.
Тус аймагт энэ онд 13600 га-д үр тариа үүнээс 13500 га-д улаан буудай, малын тэжээл 700 га, тосны ургамал, 400 га, төмс 236 га, хүнсний ногоо 197 га-д тус тус тариалахаар төлөвлөсөн байна.
Монгол Улсын Засгийн газраас "Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоол гарч үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүнсээ бэлтгэх нь бүх нийтийн үйлс” аяныг орон даяар “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриан дор өрнүүлэн хаврын тариалалтыг эхлүүлсэн ажээ.
Б.Туяа
| Үр тарианы тариалалт 90 гаруй хувьтай байна |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих