Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далай ээж хүнсний захад хүнсний ногооны үнэ ханш өмнөх сараас 500-700 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Хүнсний захад монгол лууван 3000, монгол төмс 2200, шар манжин 4500, хүрэн манжин 3000 төгрөгт хүрчээ. Мөн махны үнэ ханш 6500-8000 төгрөгний хооронд байгаа бол амьд хонь 120 мянган төгрөгнөөс доош үнэтэй худалдаалагдаж байна. Харин тараг, сүү элбэгшиж үнэ нь буурах хандлагатай байна гэж худалдаачид хэлж байлаа.
ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ ХАНШ 500-700 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ |
|
Сэтгэгдэл бичих