СУМДЫН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООВ
2018-06-21 16:07:32, 475
Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар зарим сумдын баяр наадмын хугацааг тогтоолоо.
Холбогдох сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын саналыг харгалзан Шинэ-Идэр сумын баяр наадмыг 7-р сарын 4,5-нд, Цагаан-Уул, Цэцэрлэг сумын баяр наадмыг 7-р сарын 5,6-нд, Тариалан сумын баяр наадмыг 7-р сарын 6,7-нд, Эрдэнэбулган сумын баяр наадмыг 7-р сарын 7,8-нд Рашаант сумын баяр наадмыг 7-р сарын 8,9-нд тэмдэглэхээр болов.
Мөн Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Жаргалант, Их-Уул сумын баяр наадмыг 7-р сарын 9,10-нд, Галт сумын баяр наадмыг 7-р сарын 19,20-нд, Чандмань-Өндөр сумын баяр наадмыг 7-р сарын 28-30-ы өдрүүдэд тэмдэглэнэ. Зарим суманд Эрүүл мэндийн төвийн ой, Алунгоо эхийн сургуулийн баяр зэрэг томоохон баяр наадам болох учраас сумын баяр наадмыг тэмдэглэлт ой болон баяр наадамтай хамтатган баяр наадмын бэлтгэл, зохион байгуулалтыг хангаж, гэмт хэрэг зөрчилгүй, ёслол хүндэтгэлийн өндөр хэмжээнд, хуулийн дагуу зохион байгуулахыг сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо.
 


СУМДЫН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ТОГТООВ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0