Малын сэг зэм устгал 60 гаруй хувьтай байна
2020-04-27 23:05:58, 584

Хөвсгөл аймгийн хэмжээнд малын сэг зэм устгал 60 гаруй хувьтай байна гэдгийг Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Тус аймгийн 23 сум 1 тосгоны хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор малын сэг зэм устгалын ажил үргэлжилж байна. Мал эмнэлгийн газраас сэг зэм устгах ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт Шинэ-Идэр суманд ажиллаж 9373 малын сэг зэмийг устгаж 4800метр кв талбайг халдваргүйжүүлжээ.

 Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 200 мянга орчим буюу нийт мал сүргийн 3,3 хувь нь хорогдсон байна. Малын хорогдол хамгийн их байгаа Жаргалант суманд 46500, Галт суманд 42000 толгой мал тус тус хорогдоод байгаа ажээ. 

Б.Туяа 



Малын сэг зэм устгал 60 гаруй хувьтай байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0