Хөвсгөл аймгийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний газраас энэ сарын тэтгэвэр тэтгэмжүүдийг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд 2821 тэтгэвэр авагч иргэнд 425,2 сая төгрөг, цалинтай ээж хөтөлбөрийн 6839 иргэнд 354 сая төгрөг, 1401 жирэмсэн нярай эхэд 51,5 сая байнгын асаргаа шаардлагатай ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхэд 3185 иргэнд 217,3 сая төгрөгний санхүүжилтүүдийг олгосон байна. Тэтгэвэр, тэтгэмж олголт өнөөдрөөс эхэлж байгаа гэдгийг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Халамжийн сангийн мэргэжилтэн Б.Батболд мэдээллээ.
Б.Амирлан
6 сарын тэтгэвэр, тэтгэмжүүдийг олгож эхэллээ |
|
Сэтгэгдэл бичих