Нийтийн тээврийн үйлчилгээнд 5 автобус нэмэгдлээ
2020-04-02 22:35:16, 545

 Мөрөн сумын нийтийн тээврийн үйлчилгээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 222,5 сая төгрөгийн өртөг бүхий 5 автобусыг аймгийн Засаг дарга Л.Ганболд Хот тохижилт үйлчилгээний төвд хүлээлгэн өглөө.

Тус автобусуудыг нийтийн тээврийн үйлчилгээ явдаггүй алслагдсан багуудад явуулах бөгөөд ахмад настан, хүүхэд, зорилтот бүлгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм.

Өнөөдрийн байдлаар Мөрөн сумын 7 чиглэлд 17 тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа боловч зарим алслагдсан багийн иргэдэд хүрч үйлчилж чадахгүй байгаа учраас нэмэлтээр 5 автобусыг авч нийтийн тээврийн үйлчилгээг бүх багийн иргэдэд хүргэхийг зорьж байгаа ажээ.

 

Б.Ганаа



Нийтийн тээврийн үйлчилгээнд 5 автобус нэмэгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0