Малын сэг зэм устгах ажил үргэлжилж байна
2020-03-30 22:03:48, 885

Хөвсгөл аймгийн хэмжээнд малын сэг зэм устгалын ажил  үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 11 сумын 18481 малын сэг зэм устгаж 11645 метр кв талбайг ариутгасан гэдгийг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Н.Цэнгэлзүсэм мэдээллээ. 

Сэг зэм устгал Тариалан, Их-Уул, Түнэл, Тосонцэнгэл, Төмөрбулаг суманд үргэлжилж байна. Харин цас их орсны улмаас хайлаагүй байгаа Жаргалант, Цэцэрлэг,  Шинэ-Идэр зэрэг суманд устгал хараахан эхлээгүй байна. Тус аймгийн хэмжээнд 23 сум 1 тосгоны 150 гаруй мянган  толгой мал хорогдсон бөгөөд үүний дотор Жаргалант сум хамгийн их 40,8 мянга,  Галт суманд 25,6 мянга, Цэцэрлэг суманд 19,2 мянга,  Шинэ-Идэр суманд 23,3 мянган толгой мал хорогдоод байгаа ажээ.

Б.Амирлан



Малын сэг зэм устгах ажил үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0