Хөвсгөл аймгийн Хууль Эрх зүйн хэлтсээс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог бууруулснаар аймгийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг буурчээ.
Тус аймагт 2016 онд 796 согтууруулах ундаагаар үйлчлэх цэг байсан бол өнөөдрийн байдлаар 589 болж 25,8 хувь нь цуцлагджээ. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гарсан гэмт хэргийн гаралт 2015 онд 235, 2016 онд 204, өнгөрсөн онд 133, энэ оны эхний 5 сарын байдлаар 20 хэрэг гарсан нь жил дараалан буурч байгаа судалгаа гарсан гэнэ.
Сүүлийн хоёр жил 5 сарын байдлаар согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг шинээр 101 олгож, 206 хүчингүй болгож, 68-ыг түдгэлзүүлж, 27 эрхийг сэргээсэн байна. Шинээр 101 олгосон дотор дан шинэ биш эзэмшигч нь таалал төгссөн, худалдааны төвөө зарсан тохиолдол их байгаа гэнэ. Цаашид ч тусгай зөвшөөрлийн олголтыг багасгах тал дээр анхааран ажиллана гэдгийг Хууль Эрх зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэр хэлж байлаа.
АРХИ СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦӨӨРҮҮЛСНЭЭР ГЭМТ ХЭРЭГ БУУРЧЭЭ |
|
Сэтгэгдэл бичих