101 настай М.Нордов гуай хүүхдүүдтэйгээ онлайнаар золгожээ
2020-02-24 21:35:20, 4837

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн 101 настай М.Нордов гуай төр засгийн шийдвэрээ хүндэтгэн  хүүхдүүдтэйгээ онлайнаар золгожээ. М.Нордов гуай долоон хүү дөрвөн охин 11 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд эдүгээ ач, гуч, дөч нартайгаа  нийлээд хоёр зуу гаруй өнөр өтгөн ам бүл болжээ.

Тэрээр Улаанбаатар хот, Мөрөн хот, Улаан-Уул сум, Баянзүрх суманд байгаа үр хүүхдүүдтэйгээ онлайнаар золгосон байна. “Ээж маань би 100 гаруй наслахдаа ингэж цагаан сарыг хорьж байгааг үзээгүй. Айхтар ханиад гарсан юм гэнэ. Гадаад оронд бүр их хэцүү болж гэнэ. Эрүүл байвал бүх юм болно шүү дээ. Ингээд л ээж нь төр засгаа хүндлэн сар шинээр хүүхдүүдээ авчраагүй утсаар золгож байна” гээд сэтгэл дүүрэн инээж байсан гэдгийг түүний хүү Н.Мягмар хэлж байлаа.

Түүний хүүхдүүд 2 жилийн өмнө ээжийнхээ 100 насны ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн гэнэ. Эрхэм буурайд эрүүл энх, аз жаргалыг ерөөе.

Б.Гантуяа 



101 настай М.Нордов гуай хүүхдүүдтэйгээ онлайнаар золгожээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-26 19:30:24
    sarmandah : urt nasalj udaan jargaarai
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-26 19:12:35
    Зочин:
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-25 19:08:22
    ?????? ??? : Монголчуудынхаа өмнөөс буурайд эрүүл аз жаргал хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-24 22:04:36
    Зочин: энэ сайхан буянтай бууралдаа эрүүл энх аз жаргал хүсэе ѳшѳѳ олон жил үр хүүхэддээ буянаа хайрлаарай буурай минь сар шинийн мэнд хүргэе