Мөрөн суманд 64 цэгт 863 төрийн албан хаагч ажиллаж байна
2020-02-23 23:44:11, 912

Мөрөн сумын хэмжээнд коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн 64 цэгт 863 төрийн албан хаагч ард иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч, хяналт шалгалт, эргүүл хийн ажиллаж байна. Сар шинийн баяр болж буйтай холбогдуулан иргэдийг худалдаа үйлчилгээний төв газруудаар бага насны хүүхдийг дагуулан явахгүй байх, амны хаалт зүүгээгүй иргэдэд коронавирүсний халдвар хэрхэн дамждаг талаар мэдээлэл зөвлөгөө өгч байна.

Мөн сар шинийн өдрүүдэд улсын хэмжээнд өргөн дэлгэр золголтыг хориглосон учраас ард иргэдийг олноор нэг дор золголт хийхгүй байхыг анхааруулан хяналт тавин ажиллах юм байна.

Мөн иргэдэд гараа сайтар савандаж, тогтмол угаах, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх, хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх, эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх, шувуу болон зэрлэг амьтдаас хол байх, ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих хэрэгтэйг зөвлөж байлаа.

Б.Туяа 



Мөрөн суманд 64 цэгт 863 төрийн албан хаагч ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0