Тэсэлгээ хийж буй иргэдийг илрүүлсэн Хөвсгөлийн залууст цол олгожээ
2020-02-21 23:32:00, 7483

Хөвсгөл аймгаас Увс аймагт цэргийн алба хааж байгаа залуус  давсны уурхайд хууль бусаар тэсэлгээ хийсэн Монгол улсын 6 иргэнийг илрүүлсэн байна. Тодруулбал Увс аймгийн Хилийн 0245 дугаар ангийн 0246 дугаар салбарын хариуцсан хэсэг, хилийн ... дугаар тэмдгийн чиглэлд улсын хилээс 0.5 км-т Шүдэн уулын давсны уурхайд гар аргаар давс олборлох зорилгоор тэсэлгээ хийж байжээ. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагаан нуур сумаас 2019 оны II ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн ахлах байлдагч Д.Мөнхсайхан ахлагчтай байлдагч Х.Далайбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн цагийн манаа хууль бус үйл ажиллагааг шуурхай илрүүлсэн байна. Тус  зөрчлийг газар дээр нь шалган тогтоож, Увс аймгийн Прокурорын байгууллагад мэдэгдэн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж, дээрх 6 иргэнийг  аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Ангийн захирагчийн тушаалаар албандаа амжилт гаргаж, хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлсэн ахлах байлдагч Д.Мөнхсайханыг дэд түрүүч, байлдагч Х.Далайбаярыг ахлах байлдагч цолоор тус тус шагнасан ажээ.

Б.Гантуяа 



Тэсэлгээ хийж буй иргэдийг илрүүлсэн Хөвсгөлийн залууст цол олгожээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-26 15:19:26
    Зочин: сайн байна нөхөд дайчид.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-26 01:21:27
    ????????: Миний хүүтэй мөр цэрэгцэн албаа хааж байгаа 2 эх оронч хүүдээ улам их амжилт хүсье мундаг байнаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-23 13:31:10
    ?????: Иргэд давс авах яах вэ цаана чинь алт эрдэс баялагийг чинь ухаад байгаа нөхдүүдийг илрүлэх нь жинхэнэ гавьяа юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-23 13:31:09
    ?????: Иргэд давс авах яах вэ цаана чинь алт эрдэс баялагийг чинь ухаад байгаа нөхдүүдийг илрүлэх нь жинхэнэ гавьяа юм
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-23 08:43:36
    Зочин: Mundag 2zalud ajild ni amjilt amidrald ni az jargal husen erooe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-22 15:08:26
    ????: Хөвсгөлийнхөн эх оронч гэдгээ харуулжээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-22 11:39:55
    Зочин: mundag bna amjilt husii
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-22 09:51:21
    badam: mundag zaluchud amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-22 00:35:39
    Ariuk: Мундаг залуус байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-22 00:34:37
    ???????: Мундаг залуус байна
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-21 23:51:49
    Saraa: Vneheer mundag bn minii dvv er tsergiin albaa ner tortei haaj baigaad ni bayr hvrgie tsaashdiin ajil amidrald ni amjilt. sain shn bvhnii deediig hvsie
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-21 23:51:46
    Saraa: Vneheer mundag bn minii dvv er tsergiin albaa ner tortei haaj baigaad ni bayr hvrgie tsaashdiin ajil amidrald ni amjilt. sain shn bvhnii deediig hvsie