1000 ширхэг амны хаалт үнэгүй тараалаа
2020-02-03 15:00:22, 927
Хөвсгөл аймгийн хэмжээнд амны хаалт нөөцгүй болж эрэлт ихтэй байгаа энэ үед Солонгосын Кён Ин эмэгтэйчүүдийн их сургууль, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл төрийн бус байгууллага, МИАТ, Хөвсгөл Хөх Сувд төрийн бус байгууллага, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1995 онд төгсөгчид, аймгийн Улаан загалмайн хороо хамтран хөвсгөлчүүдэд 1000 ширхэг амны хаалтыг үнэгүй тараалаа.
 
 
 
Дээрх байгууллагуудын төлөөлөл болсон сайн дурын ажилтан залуус өнөөдөр Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төв, Цагдаагийн газар, Ахмад настны асрамж үйлчилгээний газар, олон нийтийн газраар явж байгаа ахмад настан зэрэг иргэдэд амны хаалтыг тараалаа.
Энэ үеэр Мөрөн  Хот тохижилт үйлчилгээний төвийн дарга Ч.Батсүх  “Манай төвд хэвийн бус нөхцөлд ажилладаг 67 ажилтан байдаг. Шинэ коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд бидэнд өнөөдөр хамгийн их шаардлагатай байгаа амны хаалтыг сэтгэл нэгдэн Солонгос улсаас авчирч гардуулан өгч байгаа залууст маш их баярлалаа гэдгийг хэлж байлаа. Мөн энэ үеэр аймгийн Улаан загалмайн хорооноос шинэ коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмж мэдээллийг өглөө.
Б.Гантуяа 


1000 ширхэг амны хаалт үнэгүй тараалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0