Хөвсгөл Monline үйлдвэр амны хаалт үйлдвэрлэж эхэллээ
2020-01-31 22:03:48, 1597
Хөвсгөл аймагт тасралтгүй арав гаруй жил оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Хөвсгөл иргэн" компани орон нутагтаа Хөвсгөл Monline спорт хувцасны үйлдвэрийг байгуулаад 3 дахь жилдээ ажиллаж байна. Хөвсгөл Monline үйлдвэрийн  хамт олон орон нутагт амны хаалт тасарч, сүүлийн үед үнэ хэт их хөөрөгдөж байгаа энэ үед чанартай материалаар амны хаалт үйлдвэрлэж байна. Амны хаалт нь эрүүл ахуйн шаардлага хангасан байх шаардлагатай учраас өнгө алдахгүй, будаг гарахгүй, хүний биед харшил нөлөө үзүүлэхгүй эрүүл ахуйн шаардлага хангасан материалаар хийж байгаа гэнэ.  Тус үйлдвэрийн хамт олон өдөрт 400 ширхгийг үйлдвэрлэж байгаа бөгөөд эрэлт ихтэй байгаа аж.  Хамгийн гол нь тус хамт олон  нийгмийн хариуцлагаа ухамсарлан ашиг олохоос илүү иргэдийн хэрэглээг хангах зорилготой гэнэ. Амны хаалтыг хямд үнээр буюу нэг ширхгийг 800 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэгүй өгч байгаа гэдгийг Хөвсгөл иргэн компанийн захирал Д.Отгондулам хэлж байлаа. Та бүхэн 9987-2599 дугаараар захиалах боломжтой юм байна. 
 
Б.Гантуяа  
 


Хөвсгөл Monline үйлдвэр амны хаалт үйлдвэрлэж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0