Хөвсгөлд 9000 гаруй мал хорогджээ
2020-01-21 21:59:49, 588
Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 9985 толгой мал хорогдсоноос 860 бод, 9125 бог мал байна. Тус аймгийн Галт, Жаргалант, Шинэ-Идэр суманд өвөлжилт хүндэрч малын хорогдол хамгийн их байна. Дээрх сумдад намар эрт орсон цас хайлж мөстсөн, дээр нь дахин цас орж мал бэлчээрлэхэд хүндрэлтэй болжээ. Аймгийн Засаг даргын шийдвэрээр өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад аймгийн нөөцөөс үндсэн үнээр нь өвс, тэжээл олгож байна. Жилийн эцсийн мал тооллогын  аймгийн дүнгээр 23 сум 1 тосгоны 127 багийн нутагт 9792 хот айл 17648 малчин өрхөд 6038,2 мал тоологдсоноос тэмээ 2,3 мянга, адуу 281,6 мянга, 514,3 мянга, хонь 2.933.8 мянга, ямаа 2.305.9 мянган толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 10.079.1 мянган толгой мал өвөлжиж байна.
 
 Б.Амирлан 


Хөвсгөлд 9000 гаруй мал хорогджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0