ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧ 70 БҮСГҮЙ НЭГДЭЖ “ХӨХ СУВД” БРЭНДИЙГ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
2018-06-10 19:57:45, 1214
Хөвсгөл аймагт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Монголд бид үйлдвэрлэв” төрийн бус байгууллагатай хамтран өнгөрсөн жил “Уран үйлчин” уралдааныг зохион байгуулж 19 сумын  300 гаруй бүсгүйчүүд оролцсон билээ.
Энэ үеэр өрхийн үйлдвэрлэгч бүсгүйчүүдийг нэгдэн хоршин ажиллавал тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтойг дуулгажээ. Энэхүү санаачлагыг дэмжин өрхийн үйлдвэрлэгч 70 бүсгүй нэгдэн хоршин хөдөлмөрлөж төрийн албан хаагчдын болон төрөл бүрийн хувцасыг үйлдвэрлэж аймагтаа “Хөх сувд” нэрийн чанартай брэндийг бий болгох зорилтыг тавин ажиллаж  эхэлсэн байна. Оёдолчдыг ажлын байр, тоног төхөөрөмжөөр хангахад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хувиасаа 60 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Одоогийн байдлаар 70 бүсгүй ажлын байртай болсон бөгөөд цаашид 200 эмэгтэйг ажлын байраар хангах боломжтой ажээ.


ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧ 70 БҮСГҮЙ НЭГДЭЖ “ХӨХ СУВД” БРЭНДИЙГ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-06-11 09:04:45
    Зочин: Маш сайн бодитой ажил хийж Л.Энх-Амгалан гишүүндээ талархаж байна. Амжилт хүсье. Тосонцэнгэлийн иргэн