БАЯР НААДМЫН ТАЛБАЙГ 187,9 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАСВАРЛАЖ БАЙНА
2018-06-05 14:55:01, 4158
 Хөвсгөл аймгийн баяр наадмын талбайг засахаар Орон нутгийн хөгжлийн сангаас 199 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд тендэрт ялсан "Хөвсгөл эх" компани 187,9 сая төгрөгөөр засварын ажлыг хийж байна.
"Хөвсгөл эх" компаний засвар өнгөрсөн сарын 18-аас эхэлсэн бөгөөд энэ сарын 25 гэхэд дуусгахаар гэрээнд тусгасан байна. Баяр наадмын талбайд сүүдрэвч, 2 асар хийж, сандалнуудыг солих гэнэ. Засварын ажил ид үргэлжилж байгаа бөгөөд наадмаас өмнө дуусгаж хүлээлгэж өгснөөр Хөвсгөлчүүд энэ жил тохь тухтай орчинд баяр наадмаа тэмдэглэх ажээ.


БАЯР НААДМЫН ТАЛБАЙГ 187,9 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАСВАРЛАЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-06-14 17:56:16
    Зочин: Гадна талбай, автомашины зогсоолын асуудлыг шийдсэн үү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-06-12 16:53:27
    deegii: Болж дээ жил бүр шороонд баярласан ч болохгүй аль хэдиин шийдйх боломж нь олдоогүй байлгүй дээ тохь тухтай наадах ард иргэд бид нарт сайхан шүү аймаг орон нутгийнхаа удирдлагуудад баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-06-12 14:12:44
    ??????: Гадна талбайгаа яах юм бол.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-06-05 16:12:06
    ?????????? ?????: Өмнөөс нь нүүр улайхааргүй, аймгаа гэсэн хоёргүй сэтгэлээр сайхан засвар хийгээрэй дээ. засвар хийсэн компаний ч аймгийн удирдлагуудын ч гадныханд хөвсгөлчүүд бидний ч нэр төрийн хэрэг шүү. Хамгийн гол нь сайхан тав тухтай тохилог талбайдаа баярласан шиг баяр үзэх сайхаан.