“Шинэ Мөрөн” хорооллын 135 айлын орон сууцанд шалгуур хангасан иргэд сонгогджээ
2019-11-23 21:27:01, 610
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ашиглалтад орж буй “Шинэ Мөрөн” хорооллын 135 айлын орон сууцанд орох шалгуур хангасан иргэдийг сонгож дуусчээ. Орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтыг 8 зорилтот бүлгийн ангиллаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу зохион байгуулсан байна. Сонгон шалгаруулалтад цахим программаар 236 иргэн бүртгүүлсэн бөгөөд үүнээс шалгуур хангасан 135 иргэн сонгогдож, байрныхаа түлхүүрийг гардан авчээ. Шалгарсан иргэдийг зорилтот бүлгээр нь ангилж үзвэл төрийн албан хаагч 51,  гамшиг ослын улмаас орон гэргүй болсон иргэн 1, өндөр настан 33, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 6, 18-аас доош насны 4 болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл 6, өрх толгойлсон эцэг, эх 9, залуу гэр бүл 15, хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 14  тус тус оржээ.
Б.Туяа 


“Шинэ Мөрөн” хорооллын 135 айлын орон сууцанд шалгуур хангасан иргэд сонгогджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0