НЯГТЛАНГУУДЫН АЙМГИЙН ДУНДАЖ ҮНЭЛГЭЭ 74 ХУВЬТАЙ ГАРЧЭЭ
2018-06-05 14:52:40, 562
Хөвсгөл аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс аймгийн албан байгууллагуудын нягтлан бодогч нарын дунд нягтлан бодох санхүү бүртгэлийн ажилтнуудын мэдлэг чадварын түвшинг тогтоох шалгалтыг зохион байгуулахад нягтлангууд аймгийн дундаж үнэлгээ 74 хувьтай гарчээ. Нягтлангуудад 195 үзүүлэлтээр түвшин тогтоох шалгалт авахад Их-Уул, Цагаан-Уул сумын нягтлан тэргүүлсэн бол аймгийн дунджаас доогуур үнэлгээг 13 сумын нягтлан авчээ.
Дундаж үзүүлэлтээс доогуур үнэлгээ авсан сумын нягтлангуудын үйл ажиллагаанд аймгийн Санхүү төрийн сангаас анхаарлаа хандуулан сургалт мэдээлэл өгч чиглүүлж дундаж түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа гэнэ. Энэхүү ажлын хүрээнд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн нэгтгэсэн санхүүгийн тайланд нэгтгэгддэг төсвийн байгууллагын санхүүч, нягтлан бодогчдод зориулсан нягтлан бодох бүртгэлийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар нягтлан бодох бүртгэлийн болон Аудитын тухай хуулиудыг хэрэгжүүлэхэд нягтлан бодогчийн үүрэг, хариуцлага, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад анхаарах асуудал, санхүүгийн тайлангийн зорилгоор хөрөнгө, өмчлөх эрхийг үнэлэхэд анхаарах асуудал зэргээр мэдээлэл өгчээ.
 


НЯГТЛАНГУУДЫН АЙМГИЙН ДУНДАЖ ҮНЭЛГЭЭ 74 ХУВЬТАЙ ГАРЧЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0