Малчдын өвөлжилтийн бэлтгэл 91,3 хувьтай байна
2019-11-04 22:03:58, 499
Хөвсгөл  аймагт 23 сум 1 тосгоны 127 багийн нутагт 9792 хот айл, 17648 малчин өрхөд 6240.1 мянган толгой мал өвөлжихөөс тэмээ 2.1 мянга, адуу 272.3 мянга, үхэр 515.7 мянга, хонь 3075.6 мянга, ямаа 2374.4 мянган толгой мал өвөлжинө. Харин отроор Архангай, Булган, Завхан, Төв, Баянхонгор аймгийн нутагт Жаргалант, Рашаант, Мөрөн, Цэцэрлэг, Арбулаг, Түнэл гэсэн 6 сумын 15 өрхийн 10,9 мянган толгой мал үүнээс бод 1,4 мянган толгой, бог 9,6 мянган толгой мал отроор  өвөлжиж байна.
Аймаг дотроо отроор 16 сумын 976 өрхийн 299,1 мянган толгой мал үүнээс бод 75,4 мянга, бог 223,7 мянган толгой мал өвөлжихөөр тус тус бэлтгэлээ базаагаад байгаа ажээ. Тус аймгийн хэмжээнд бод малын хашаа 15908, бог малын хашаа 18570 байгаа нь малын хашаа хорооны хангамж 100 хувьтай мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын  бэлтгэлийг 91,3  хувьтай хангасан байна. Оны эхэнд аймгаас 229160 тн байгалийн хадлан 366 тн гар тэжээл, 15277 тн давс, хужир шүү бэлтгэх албан даалгавар өгснөөс малчид, иргэдийн хүчээр байгалийн хадлан 231495 тн буюу 100 хувьтай, гар тэжээл 256,0 тн буюу 69,9 хувьтай, давс, хужир 12734 тн буюу 83,3 хувьтай хангасан ба 891 тн ногоон тэжээл, 291 тн үйлдвэрийн тэжээл, 6,0 тн дарш ногооны хаягдал бэлтгэсэн байна.
Б.Ганаа


Малчдын өвөлжилтийн бэлтгэл 91,3 хувьтай байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0