Хөвсгөл аймгийн хэмжээнд хагас жилийн малын түүвэр судалгаанд 3196 өрх хамрагдахаар болсныг Үндэсний Статистикийн хорооноос мэдээлсэн бөгөөд судалгаа өнөөдрөөс эхэллээ. Малын түүвэр судалгаанд хамрагдах малчин өрх нэг бүрийн малыг биечлэн тоолж бүртгэлжүүлэн, орхигдуулахгүйгээр бүрэн хамруулах гэнэ.
Малын түүвэр судалгаанд хамрагдсан өрхийн мэдээлэлд тулгуурлан сумын түвшний нэгтгэл гарч, түүнд үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгодог тул мэдээллийн чанар, үнэн бодит байдлыг хангаж, мэдээллийг шивэх явцад гарч болзошгүй алдаа, нөхөн төлбөр олгох явцад гарах маргаан зэргээс урьдчилан сэргийлж, судалгааны ажилд хариуцлагатай хандахыг аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу анхааруулж байлаа. Судалгаа өнөөдрөөс энэ сарын 13 хүртэл улсын хэмжээнд үргэлжлэх бөгөөд явцын үед хэрхэн явагдаж буйд хяналтын тооллого давхар хийгдэх ажээ.
ХӨВСГӨЛД 3196 МАЛЧИН ӨРХ ТҮҮВЭР СУДАЛГААНД ХАМРАГДАНА |
|
Сэтгэгдэл бичих