"Бугын зуулт" цай шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүнээр шалгарлаа
2019-10-10 23:31:09, 831
Хөвсгөл аймгийн "Долоон донгол" компанийн “Бугын зуулт” ургамлын цай "Хөвсгөл брэнд-2019" үзэсгэлэн худалдааны үеэр шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүнээр шалгарлаа. Тус цайны жорыг Улаан-Уул сумын Оточ маарамба Долгорын Басбиш 30 гаруй жил судлан өөрөө хэрэглэн байж боловсруулсан байна. Тус цайны найрлагад Дархадын хотгорын онгон дагшин байгальд зэрлэгээр ургадаг Алтангагнуурын цэцэг, Цагаан даль, Хар даль, Бугын зуулт буюу Их зул цэцэг, нохойн хошууны цэцэг, хөвөн оройт болон бусад цайнд хэрэглэгддэг ховор ургамлууд оржээ. “Бугын зуулт” цай нь хүний биеийн булчингийн үйл ажиллагааг сайжруулан, цусны эргэлтийг нэмэгдүүлж, идээшилт сайтай анхилуун үнэртэй ургамлын гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Зөвхөн Дархадын цэнхэр хотгорт ургадаг ховор нандин ургамал агуулсан энэхүү цайг ууснаар тамир тэнхээ орж, дархлаа сайжрах эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүн бөгөөд хориглох заалт байхгүй бүх насныхан хэрэглэх боломжтой гэнэ. Тус цайг 8809-9609, 8809-9805 утсаар захиалах боломжтой ажээ.
Б.Ганаа


"Бугын зуулт" цай шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүнээр шалгарлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0