Хөвсгөл аймагт 6122,9 мянган толгой мал өвөлжинө
2019-10-10 19:44:49, 1222
Хөвсгөл аймагт 23 сум, 1 тосгоны 126 багийн нутагт 16657 малчин өрхийн 6122,9 мян толгой мал өвөлжих урдчилсан дүн мэдээтэй байна. Үүний дотор тэмээ 2.4 мянган толгой, адуу 283,6 мянган толгой, үхэр 503,6 мянган толгой, хонь 2934,9 мянган толгой, ямаа 2398,3 мянган толгой байна. Энэ онд 2545600 толгой хээлтэгч мал төллөхөөс нийт 1883214 толгой хээлтэгч төллөж үүнээс ингэ 287, гүү 51330, үнээ 124611, эм хонь 1027425, эм ямаа 679561 мал төллөсөн. Нийт 1836997 толгой төл бойжиж үүнээс ботго 278, унага 49797, тугал 121618, хурга 1005677, ишиг 659627 толгой байгаа ажээ.
Б.Ганаа


Хөвсгөл аймагт 6122,9 мянган толгой мал өвөлжинө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0