Хөвсгөл аймагт хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн хамтын оролцоог хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийн үр нөлөөг хангах, төрөлх нутаг орон түүх соёлоороо бахархах үзэл сэтгэлгээг төлөвшүүлэх, хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” баярын арга хэмжээг Хотгойдын баатар Чингүнжавын талбайд зохион байгууллаа. Баярын нээлтэнд аймаг орон нутгийн удирдлагууд оролцож мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Мөрөн сумын бүх цэцэрлэгийн төлөөлөл болсон 250 хүүхэд гимнастикийн үзүүлбэр үзүүлж хөдөлгөөнөө нэгэн зэрэг чадварлаг хийж байсан нь олон иргэдийн талархал хүлээж байлаа. Мөн урлаг соёлын арга хэмжээний шилдэг сурагчдын тоглолт, олимпиад уралдаан, тэмцээнд ажмилт гаргасан сурагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ, гэр бүлийн гишүүдийг оролцуулсан уралдаан тэмцээн болж хүүхдүүд аав ээжтэйгээ хамт нэгэн өдрийг хамтдаа баярлан өнгөрүүллээ. Тус аймгийн хэмжээнд 0-18 насны 46800 хүүхэд байдаг бөгөөд албан байгууллага бүр зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийг баярлуулах “1000 инээмсэглэл” аяныг зохион байгуулж Мөрөн сумын бүх чиглэлд 9 автобус бүтэн өдрийн турш үнэ төлбөргүй үйлчиллээ.
ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭЭЛТЭНД 250 ХҮҮХЭД ГИМНАСТИКИЙН ҮЗҮҮЛБЭР ҮЗҮҮЛЭВ |
Сэтгэгдэл бичих