Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ оныг “Ахмад настанаа дээдлэх жил” болгон зарласан бөгөөд нэрлэсэн жилийн хүрээнд олон ам бүлтэй, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настай өрхийн гишүүнтэй, гэр оронгүй нийгмийн туслалцаа дэмжлэг зайлшгүй шаардлагатай зорилтод бүлгийн 17 өрхөд өргөө цагаан гэр олголоо. Ийнхүү 17 өрхийн 100 орчим иргэд Эх үрсийн баярын өдөр өөрсдийн гэсэн гэр оронтой боллоо. Нэрлэсэн жилийн хүрээнд ахмад настанууд нийтийн тээврээр үнэгүй зорчих, гэр оронтой болгох, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, сум бүр ахмадын төвтэй болох, урлаг спортын тэмцээн наадам зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа ажээ.
НЭРЛЭСЭН ЖИЛИЙН ХҮРЭЭНД 17 ӨРХ ГЭР ОРОНТОЙ БОЛЛОО |
Сэтгэгдэл бичих