МӨРӨН СУМЫН 120 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР" ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА
2018-06-01 18:37:50, 582
 
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 120 ээж "Эхийн алдар одон"-гоор энгэрээ мялаалаа.Эхийн алдар нэгдүгээр одонгоор дөрөв, Эхийн алдар хоёрдугаар одонгооор 116 ээж шагнуулсныг  аймгийн удирдлагууд гардууллаа. Тус арга хэмжээний нээлтэнд Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар оролцож, эхчүүд, эх орны баясгалант ирээдүй хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр, Монголын бахархалт түүх, уламжлал, хөгжил дэвшил бүхэн монгол сайхан эхчүүд, эмэгтэйчүүдийн оюун билиг, эрдэм ухаан, хичээл зүтгэл, оролцоо санаачилгатай салшгүй холбоотой юм. Монгол бүсгүйчүүд эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах, өрх гэрээ сайн сайхан байлгахад бүхий л сэтгэл зүрхээ зориулж амжилт ололтыг түүчээлсээр байдаг. Үүний тод жишээ манай бахархалт түүх болох Алунгоо эхийн сургаал түүх юм. Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирж шагнал гардаж авсан бүх ээжүүддээ болон гэр бүлд нь дахин чин сэтгэлийн баяр хүргэж аз жаргал, эрүүл энх, эрхэм дээд бүхнийг хүсэхийн хамт бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсийн маань нүдэнд нь хайр гэрэлтэж, нүүрэнд нь инээмсэглэл өдөр болгон тодорч байхыг хүсэн ерөөе гэлээ.
 


МӨРӨН СУМЫН 120 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР" ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0