Уралдаанч хүү П.Эрдэнэбат нэг өрөө байраа хүлээн авлаа
2019-09-20 00:46:24, 569
"Их хурд-8" уралдааны азарга, их нас, шилмэл морины уралдаанд унасан хүлэг нь түрүүлсэн 3 хүүхдэд Монголын морин спорт уяачдын холбооноос тус бүр нэг өрөө байр бэлэглэжээ.  Тус уралдааны Эрлийз дээд насанд Хөвсгөл аймгийн алдарт уяач Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан азаргыг унаж түрүүлсэн 9 настай Пүрэвбатын Эрдэнэбат хүү нэг өрөө байраа хүлээн авлаа. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул Мөрөн сумын 4а ангийн сурагч Пүрэвбатын Эрдэнэбат хүүд Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах Шинэ сууц байранд 1 өрөөг Монгол Улсын Тод манлай уяач, “Модун хаан групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал ивээн тэтгэж, өнөөдөр Монголын морин спорт, уяачдын холбооны удирдлагын багийн хамт уралдаанч хүүхэд болон түүний ар гэрийнхэнд гардуулан өглөө.
Б.Амирлан


Уралдаанч хүү П.Эрдэнэбат нэг өрөө байраа хүлээн авлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-09-24 02:16:25
    zochin: bolj bn shuu bas