Хачигт халдварын эрсдэлд өртсөн 159 тохиолдол бүртгэгджээ
2019-09-06 23:18:49, 713
Хөвсгөл аймагт хачигт халдварын эрсдэлд өртсөн 159 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 тохиолдлоор буурсан боловч улс, аймгийн дундажтай харьцуулбал 82,4 хувиар өндөр буюу 5,6 дахин их байна.   Үүнээс хачигт риккетсиозоор өвчилж онош баталгаажсан 35, хачигт энцефалитаар онош баталгаажсан 1 хүний тохиолдол бүртгэгдээд байгаа гэнэ. Хачигт халдвараар батлагдсан өвчлөл 36 тохиолдол бүртгэгдсэн нь Улаан-Уул сумаас 7, Цэцэрлэгээс 6, Баянзүрхээс 5, Төмөрбулаг, Мөрөн сумаас тус бүр 4,  Ренчинлхүмбэ, Шинэ-Идэрээс тус бүр 2, Бүрэнтогтох, Галт, Жаргал, Рашаант, Эрдэнэбулган сумаас тус тус 1 тохиолдол лабораторийн шинжилгээгээр хачигт халдварын халдвартай болох нь баталгаажжээ.Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4 дүгээр сараас эхлэн бүртгэгдэж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл 4 дүгээр сараас эхлэн хачиг унаж эхэлдэг бөгөөд халдвар авсан хачиг хүнийг хазахад өвчин үүсгэгч нь хүний цусанд орж өвчний халдвар тархаадаг гэнэ. Хачигт хазуулсны дараа халуурах, толгой болон үе мөч өвдөх, арьсан дээр тууралт гарах, гар хөл бадайрах, булчирхай томрох шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй бөгөөд дээрх шинж тэмдэг хачигт хазуулснаас хойш 3-30 хоногийн дараа илэрдэг тохиолдол бий ажээ.
Б.Туяа 


Хачигт халдварын эрсдэлд өртсөн 159 тохиолдол бүртгэгджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0