Хөвсгөл аймагт 40 айлын 10 давхар орон сууц ашиглалтад орлоо
2019-09-05 18:58:23, 813
Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 2 дахь 10 давхар орон сууц ашиглалтад орлоо. 40 айлын 10 давхар орон сууцны эхний барилга өнгөрсөн онд ашиглалтад орсон юм. Тус барилга төмөр бетон, бүрэн цутгамал учраас газар хөдлөлтөд тэсвэртэй гэдгээрээ онцлог гэнэ. Мөн дуу чимээ, тоос шорооноос тусгаарлах 3 давхар шиллэгээ бүхий вакуум цонх, орчин үеийн өрөөний зохион байгуулалтын оновчтой шийдэл бүхий 24 цагийн ажиллагаатай цахилгаан шат, автомашины дулаан зогсоол, төвлөрсөн халуун, хүйтэн устай галын аюулгүй байдлын систем, дотор болон гадна талбайн камерын хяналтын систем, хүүхдийн тоглоомын талбай зэрэгтэй аж. Орон сууцыг хувийн хөрөнгө оруулалтаар "Оймон" ХХК барьж гүйцэтгэж ашиглалтад оруулжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 80003002 дугаараас авна уу.
 
Б.Ганаа


Хөвсгөл аймагт 40 айлын 10 давхар орон сууц ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0