Хөвсгөл аймагт Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу 6 дугаар сарын нэгэнд Мөрөн хотын төв замд автомашины хөдөлгөөнийг хориглож, зөвхөн нийтийн тээврийн есөн автобусыг бүх чиглэлд бүтэн өдрийн турш үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр Хүүхдийн баяр тэмдэглэх комиссоос шийдлээ.
Баярын арга хэмжээ өглөөний 10 цагаас Хотгойдын баатар Чингүнжавын талбайд "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриан дор эхлэх юм байна. Энэ үеэр цэцэрлэгийн 250 хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлбэр, алдарт эхийн одон гардуулах, олимпиад уралдаан тэмцээнд амжилт гаргасан сурагчдад хүндэтгэл үзүүлэх бөгөөд "Хүүхдэд зориулав" үзэсгэлэн худалдаа болно. Тус баярыг хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн хамтын оролцоог хөгжүүлж, тэдний чөлөөт цагийн үр нөлөөг хангах, төрөлх нутаг орон түүх соёлоороо бахархах үзэл сэтгэлгээг төлөвшүүлэх, хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх ажээ.
ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨДӨР МӨРӨН ХОТОД ЕСӨН АВТОБУС ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛНЭ |
|
Сэтгэгдэл бичих