Хятад, Орос, Монголын Залуучуудын анхдугаар чуулган Манжуур хотод болно
2019-08-26 00:05:59, 881
“Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор"-ыг бүтээн байгуулах үйл явцыг түргэтгэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг дэмжих зорилгоор  Хятад, Орос, Монголын Залуучуудын  анхдугаар  чуулган 2019 оны 9 дүгээр сарын 10-аас 12-ны өдрүүдэд Манжуур хотноо зохион байгуулагдана. Тус чуулганыг БНХАУ-ын Худалдааны яамны Хөрөнгө оруулалтыг дэмжих газар, ӨМӨЗО-ны Засгийн газар, Монгол улсын Дорнод аймгийн ЗДТГ, ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Засгийн газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс , Манжуур хотын  Засгийн газар хамтран зохион байгуулна.  Энэхүү чуулган нь “Инноваци хөгжилтэй саруул ирээдүйд хамтдаа” сэдэвтэй юм. Чуулган нь 3 орны залуучуудын хоорондын солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлж, Хятад, Монгол,  Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулахыг зорьж байгаа юм. Мөн Хятад, Орос, Монголын эдийн засгийн интеграцчлалын дэмжих таалаар санал солилцож, хэлэлцүүлэг явуулна.Энэ үеэр Хятад, Орос, Монголын бизнесмен, нийгмийн нэрт зүтгэлтнүүд цугларч, үзэл санаа, мэргэн ухааныг нэгтгэх, мэдээллийн харилцаа холбоог бэхжүүлэх, харилцааны суваг жигдрүүлэх, бизнес эрхлэгчдийн хүсэл тэмүүллийг асаах, Хятад, Орос, Монгол залуу бизнес эрхлэгчдэд инноваци,бизнес эхлүүлэхэд нээлттэй хэлэлцүүлэг, солилцооны платформ өгөх аж. Чуулганы  үеэр дотоодын болон гадаадын паркын хөрөнгө оруулалтын бизнес эрхлэгчдийн уулзалт, Хятад,  Орос,  Монгол Залуучуудын ажил үйлс бүтээх чуулганы төсөл танилцуулах уулзалт болон төсөлд гарын үсэг зурах ажиллагаа, Хятад,  Орос,  Монгол Залуучуудын ажил үйлс бүтээх инкубатор паркын  нээлтийн ажиллагаа Хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж, Хятад, Орос, Монголын Залуучуудын ажил үйлс бүтээх чуулганы тунхаглалын хэлэлцүүлэг хийж батална. Анхдугаар чуулган Манжуур хотод болох бөгөөд үүний дараа Хятад, Орос, Монгол гурван улс  ээлжлэн зохион байгуулах ажээ. 
Б.Гантуяа 
 


Хятад, Орос, Монголын Залуучуудын анхдугаар чуулган Манжуур хотод болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0