"ГОВЬ ШАНХ-6" Эрлийз дээд насны морьдын уралдаанд Хѳвсгѳл аймгийн уяач Г.Батболдын хул морь түрүүллээ
2019-07-27 13:58:45, 973
"Говь шанх-6" Говийн бүсийн хурдан морьдын уралдааны Эрлийз дээд насны морьдын уралдаанд 42 хурдан хүлэг уралдсанаас Хѳвсгѳл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, Аймгийн алдарт уяач Г. Батболдын хул түрүүлж, аман хүзүүнд Хэнтий аймгийн Дадал сумын харьяат, Аймгийн алдарт уяач Т. Батжаргалын хул,  айргийн гуравт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын уяач Г. Батсайханы хонгор, айргийн дѳрѳвт Хѳвсгѳл аймгийн Бүрэнтогтох сумын уяач, аймгийн алдарт уяач Д. Отгонлхагвын хээр,айргийн тавд Ѳмнѳговь аймгийн Даланзадгад сумын уяач Т. Дэлгэрдалайн зээрд халзан тус тус хурдалж унасан хүүхэд, уясан уяач, хурсан олноо баярлууллаа.
 
Б.Туяа 


"ГОВЬ ШАНХ-6" Эрлийз дээд насны морьдын уралдаанд Хѳвсгѳл аймгийн уяач Г.Батболдын хул морь түрүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0