Хотгойдын хурд-4 наадамд 210 гаруй хүүхэд хурдан морь унаж байна
2019-07-27 13:38:36, 748
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 210 жилийн ой, "Хотгойдын хурд-4" хангайн бүсийн хурдан морины уралдаанд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр цахим бүртгэлд хамруулж хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж, хууль, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Тус уралдаанд 210 гаруй хүүхэд хурдан морь унаж байна. “Энэ жилийн хувьд 
уралдаанч хүүхэд бүр гэнэтийн ослын даатгалд хамрагдаж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг иж бүрэн өмсч хэвшсэн нь сайшаалтай байна” гэдгийг Хөвсгөл аймгийн гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр онцолж байлаа. 
Б.Ганаа


Хотгойдын хурд-4 наадамд 210 гаруй хүүхэд хурдан морь унаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0