Үс засуулбал өвчин ирнэ
2019-07-22 23:36:14, 610
2019.07.23 / БИЛГИЙН ТООЛЛЫН 21
ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 05.17-20.38
Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
Суудал: Шороо
Аргын тооллын 7 сарын 23, Ангараг гараг. Билгийн тооллын 21, Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал 11 цаг 34 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 


Үс засуулбал өвчин ирнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0